Их Британийн мэргэжилтнүүдийн судалж тогтоосноор дэлгүүр хэсэх донтнууд жилийн дотор 250 км орчим замыг явган туулсан байдаг гэнэ.
Энэ нь найман буухиа уралдаантай дүйцэх хэмжээний зай ажээ. Өөрөөр хэлбэл дэлгүүр хэсэх дуртай бүсгүйчүүд жилийн дотор 15 мянган ккл илчлэг зарцуулдаг бөгөөд тэгэхээр дэлгүүр хэсэхийг фитнес клубт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж буйтай адилтган үзэж болох юм байна.

Мөн хувцас эсвэл гутал өмсч үзэх ч нэг ёсны биеийн тамирын дасгалд орох гэнэ. Түүнчлэн энд хүчний дасгал ч багтана. Худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ өргөж явах нь биед ачаалал өгөх аж.
Тэгэхээр хөлс хүч гаргаж дасгал хийлгүйгээр дуртай зүйлээ хийх далимдаа нэг асуудлыг давхар шийдэж болох нь ээ.
No comments:
Post a Comment