Saturday, April 25, 2015

МЭДЭЭ

                 Georgeos gym-ийн нэрэмжит бодибилдинг, фитнэссийн тэмцээн болно.
“Жеоржес жим”-ийн нэрэмжит бодибилдинг, фитнэссийн анхдугаар нээлттэй тэмцээн дөрөв дүгээр сарын 25-ний 17 цагаас “LUX” клубт зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээн бодибилдинг, фитнэсс сонирхогч хүн бүхэнд нээлттэй. Хамтлаг дуучид болон олон олон гэнэтийн бэлэгүүдээр дүүрэн үдэш өнгөрөх болно. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Жеоржес жим”, “LUXclub болон “Жасс”ХХК ажиллаж байна. 

ЯРИЛЦЛАГА


Монгол улсын бодибилдинг фитнэссийн тамирчин  2014оны Фитнэсс модель төрлийн улсын аварга, биккиний төрлийн хоёр дугаар байрын эзэн, 2014 оны дэлхийн аваргын эмэгтэй бодибилдинг төрлийн тав дугаар байрны эзэн Галсангийн Гансаруултай хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэе

Сэт: Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Та фитнэссээр хичээллээд хэдэн жил бол       байна вэ ?
-Баярлалаа чамд гэсэн өдрийн мэнд. Би фитнэссээр хичээлэлээд дөрвөн жил болж байна даа.

Сэт: Та анх ямар зорилгоор фитнэсст явж эхэлсэн бэ?
                -  Анх жин хасах зорилгоор фитнэсст бүртгүүлээд хичээллэж эхэлсэн. Хоёр хүүхдээ гаргаад нилээд жин нэмсэн л дээ. Тэр үедээ одоогийх шиг фитнэсст ингэж их дурлана гэж бодоогүй л дээ. Турна гэдэгтээ хүртэл тийм ч итгэлттэй байгаагүй ээ


     Сэт: Фитнэссээр хичээллэхээсээ өмнө хэдэн кг байсан бэ? Бас одоо таны жин хэд вэ?
           - Өмнө бараг 90 кг байсан би чинь өөрөө бас намхан нуруутай хүн шүү дээ. Одоо бол тэмцээний үеээр 52-54 кг жинтэй байдаг. Харин тэмцээнд оролцохгүй энгийн үедээ 60 кг жинтэй л байна даа.






Сэт: Та долоо хоногт хэдэн удаа бэлтгэл хийдэг вэ?
                          -Долоо хоногт 4-5 н өдөр бэлтгэл хийдэг. Нэг удаагийн бэлтгэлээ хоёр цаг гарам хийдэг. Гүйлтийн зам дээр хамгийн их хугацааг өнгөрөөдөг дор хаяж нэг цагийн турш гүйж бас алхадаг.
Сэт:  Та бэлтгэл хийхийнхээ хажуугаар ямар нэгэн хоолны дэглэм барьдаг уу? Хэрвээ тийм бол ямар дэглэм барьдаг вэ?
                             -Мэдээж дэглэм барилгүй яхав. Тэмцээнд бэлтгэн бэлтгэл хийхдээ хоолондоо маш их анхаардаг. Тэмцээний үеэр өөх тос, нүүрс усаа хасдаг учраас давсыг огт хэрэглэдэггүй. Тахианы цээж мах, төрөл бүрийн ногооны салат, банана, бор будаа, усыг хэрэглэдэг. Тэмцээний өмнөх өдөр нь усаа хасаж шингэж зүйл огт уудаггүй. Энгийн үедээ ч гэсэн ерөнхийдөө ийм хоолоо иддэг дээ.